БУСДЫН БИЕИЙГ ХУДАЛДДАГ НЭГНИЙГ БУЛГАНЫХАН ДАРГААРАА ЗАЛСАН УУ

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тус аймгийн нөөцийн газрын даргаар Г.Батдэлгэр гэх хүнийг томилсон гэх мэдээлэл олны анхааралд байна. Учир нь тус Г.Батдэлгэр гэгч давтан үйлдлээр хүнийг хил давуулан худалдаалсан, мөн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан хэргээр шүүхээс түүний 150  мянган төгрөгийг хурааж, таван жил зургаан сарын хорих ялыг оноож байжээ. 

Г.Батдэлгэр нь бусадтай үгсэн хуйвалдаж Сингапур, Малайз, Макао зэрэг улсууд руу охид эмэгтэйчүүдийг "Өндөр цалинтай  ажилд зуучилна" гэж хуурч мэхлэн, хил давуулан биеийг нь үнэлүүлэхээр бусдад худалдаалж байсныг Монголын шүүх тогтоож байв.Иймд шүүхээс ноцтой хэргээр ял сонсож байсан иргэн төрийн албанд найзын холбоогоор даргын ажилд томилогдсон байж болзошгүй асуудал нь олны анхаарлыг татаж , эгдүүцлийг төрүүлж байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.