УЛААНГОМ–ХАНДГАЙТ АВТОЗАМД ЗАСВАР ХИЙНЭ

2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баталсан. Үүний хүрээнд Улаангом–Хандгайт чиглэлийн 58.35 км хатуу хучилттай замын их засварын ажлын зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдаж байна. Авто замын их засвар хийгдсэнээр иргэдийн зорчих ая тух, аюулгүй байдал хангагдаж, аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. 

Боршоо боомтыг шинэчлэх ажил хэрэгжиж дууссантай холбоотой боомт руу чиглэсэн тус замыг засаж, сайжруулснаар ачаа тээврийн эргэлт сайжирч, улс орон, бүс нутгийн худалдааг өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.