Met Gala 2021 улаан хивсний ёслолын сонин содон хувцаслалт
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын бөхийн өргөөнд болж хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна.
1.МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.
2.Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.
Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:
Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,
Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,
Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
Улсын цол олгох, төрийн наадам энэ жил болоогүй ч чансаа өндөр 512 бөхийн барилдаан өнгөрсөн зун Хүй долоо худагт болж өнгөрсөн. Харин допингийн шинжилгээнд хамрагдсан 18 бөхийн дөрвөөс нь допинг илэрсэн.Улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн заан Б.Уртнасан нар допингийн шинжилгээнд бүдэрч дүрэм ёсоороо бөхчүүд 10 хоногийн дотор буюу өнөөдөр хүртэл Б сорьцоо шинжлүүлэх эсэх хүсэлтээ мэдэгдэхээр болсон. 2020 оны Улсын их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн гурваас нь допинг илэрч, бөхчүүд ч Б сорьцоо шинжлүүлэлгүй А сорьцын хариутайгаа эвлэрсэн байдаг. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл энэ онд хуралдаж, тус холбооноос дангаараа болон төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан барилдаанаас допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах, 40 сая төгрөгийн мөнгөн торгууль оноох, дахин илэрвэл 8 ба түүнээс дээш жилээр бүх төрлийн барилдаанд оролцох эрхийг нь хасах заалтыг дүрмэндээ шинэчлэн оруулсан.Энэ дүрмээр Э.Оюунболдоос бусад бөхчүүд 40 сая төгрөгийн торгуульд унаж, 4 жилээр барилдах эрхээ хасуулахаар болж байгаа бол залуу арслангийн хувьд найм болон түүнээс дээш жилээр эрхээ хасуулна. Өдгөө 28 настай тэрээр дахин найман жилээр барилдах эрхээ хасуулбал төрийн наадамд дахин түрүүлэх эсэх нь эргэлзээтэй болох биз ээ.
Э.Оюунболд 2019 оны Улсын их баяр наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар Монгол Улсын Дээд шүүхээс түүний Улсын аварга цолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын 2019 оны наадамд түрүүлж хүртсэн "Улсын аварга цол"-ыг хураах шийдвэр гаргажээ. Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүрэхээр болж байгаа юм. Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарчид “Улсын гарьд”, Ц.Одбаярт “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нарт “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртээхээр болжээ.