ГАДААД ХУДАЛДААНЫ 70.7 ХУВИЙГ БНХАУ-ТАЙ ХИЙЖЭЭ

Манай улс энэ оны эхний таван сард дэлхийн 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өсөөд байна.

  • Экспорт эхний 5 сард 6.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 74.9 сая ам.доллароор буюу 1.2 хувь,
  •  Импорт 26.9 хувиар тус тус өссөн байна.

Нийт худалдаа хийсэн улс орноос БНХАУ-тай хийсэн худалдааны хэмжээ 7.6 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 70.7 хувийг дангаар бүрдүүлж байна. Биеэт хэмжээгээр тооцоход нүүрсний экспорт 8.6 сая тонноор өсөж, нийт 32.5 сая тоннд хүрсэн талаар ҮСХ-ны хэлтсийн дарга Э.Мягмарханд мэдээлээ. 

Гадаад худалдааны тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарав.


  • Зэсийн баяжмал: 55.0 сая ам.доллар буюу 5 хувиар, биет хэмжээгээр 12.8 мянган тонноор,
  • Төмрийн хүдэр: 42 сая ам.доллар буюу 21.5 хувиар 719.9 мянган тонноор,
  • Алт: 34.5 сая ам.доллароор өссөн нь экспортод голлон нөлөөлжээ. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.