ӨНГӨРСӨН ИРГЭН ЦОГЦОС ХАДГАЛАХ ГАЗАР АМИЛЛАА

Өнгөрсөн хүмүүс оршуулгын ёслолын үеэр гэнэт ухаан орох, эсвэл цогцос хадгалах газар сэрэх зэргээр цочирдом тохиолдол цөөнгүй.

                              Дулааны худгаас үл таних хүний цогцос олджээ

Энэтхэг улсын нэгэн иргэн  шарил хадгалах газар гэнэт "амилсан" хачирхалтай тохиолдол гарсан байна. Тус залуу мотоциклд мөргүүлэн эмнэлэгт хүргэгдэж, анхны тусламж үзүүлсэн ч ослын улмаас авсан шархаа даалгүй амиа алдсан хэмээн тэмдэглэж цогцсыг шарил хадгалах газарт хүргэсэн байна.

Төд удалгүй төрөл төрөгсөд болон цагдаа нар задлан шинжилгээний бичиг баримтыг бүрдүүлэхээр цогцос хадгалах газарт ирэхэд үхсэн хэмээгдэж байсан залуу "амилжээ".

Холбогдох байгууллагаас амьд хүнийг нас барсан гэж зарласан түргэн тусламжийн эмч нарын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.  


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.