“БЭЛТЭС МӨРӨНГИЙН” ЛУЙВАР....

“Мөнгийг чинь өсгөж өгнө” гэж 13 мянга орчим иргэнээс мөнгө татан  төвлөрүүлж нийт  2549 иргэнд 45 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг Хөвсгөл аймгийн “Бэлтэс мөрөн” компанийнхан үйлдсэн  байдаг.

Уг хэргийг тус компанийн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдуулан шалгаж буй бөгөөд  Прокурорын  газраас тэднийг залилах, мөнгө угаах хэрэг үйлдсэн гэж үзсэн байдаг.  

Хөвсгөл аймагт 7 дахь өдрөө үргэлжилж байгаа эл хэрэг олны анхаарлын төвд байсаар байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.