2549 ИРГЭНД 45.3 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН “БЭЛТЭС МӨРӨН“ ХХK-Д ХОЛБОГДОХ ГЭМ БУРУУГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгуулж байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч 3, иргэдийн төлөөлөгч 1, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 209, хохирогч нарын өмгөөлөгч 5, яллагдагч нарын өмгөөлөгч 6, нэр бүхий 4 иргэний хариуцагч, гэрч 1, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 34 ажиглагч шүүх хуралдаанд оролцож байгаа аж. 

Хэргийн талаар тодруулбал Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213,032,414,032 төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2,595 иргэнд 45,491,459,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

 

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.