АИ-92 ШАТАХУУНЫГ ЛИТР ТУТМЫГ 400 ТӨГРӨГӨӨР НЭМЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

"Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлын зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөлийн хуралдаанаар шатахууны үнийг сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолж, тодорхойлох автомат механизм руу шилжих аж. 

Нэг удаагийн үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөс хэтрэхгүй байх үнийн зохицуулалт, бодолтыг автоматаар тооцох механизмд шилжиж байна гэсэн үг. Огцом хэлбэлзэлгүйгээр гэхээр нэг удаад шууд 300 төгрөгөөр үнийг нэмэхгүй. АИ-92 авто бензин 2050 төгрөгөөр худалдагдаж байгаа. Харин Сингапурын хөрөнгийн биржээс худалдан авч буй өртөг нь 2400 орчим төгрөг байгаа.

Хуралдаанд оролцогчид нэг удаад 100 төгрөгөөс хэтрэхгүй байх автомат үнийн зохицуулалтыг авч хэлэлцээд 82 гишүүний дэмжлэгтэйгээр баталжээ. Иймд ойрын хугацаанд АИ-92 авто бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг дэд сайд хэллээ. Харин шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн зүгээс 400 төгрөгөөр үнэ нэмэх хүсэлтэй байгаа аж. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.