ЖОЛОО БАРЬСАН, СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН АЛУУРЧИД ОЛШИРЛОО !

Өнгөрсөн шөнө тээврийн цагдаагийн албанаас нэгдсэн хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолоочдод хариуцлага тооцлоо. Мөн өнгөрсөн шөнийн хувьд Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн жолооч зогсоолоос машинаа хөдөлгөх үедээ Зогсоол дээр байсан приүс маркын авто машиныг мөргөн мөн явган хүний замын хажуугийн хашааг дайрсан осол гаргалаа.


Тухайн ослын үед ойр орчимд явган зорчигч зорчиж яваагүй нь асуудлаас холуур өнгөрлөө. Энэ мэт байдлаар согтуугаар тээврийн хэрэгслийн ард жолоо барьж эрсдэлтэй нөхцөл байдлууд гарсаар байна.

Мэдээж хэрэг Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард сууж жолоо барина гэдэг өөрийн болон өрөөл бусдын амь насыг хорлосонтой адил зүйл гэдгийг жолоочид ухамсарлахгүй байгаа нь харамсалтай. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь нас хохироосон олон ч тохиолдол байдаг. Үүний цаана нэг гэр бүл гомдол, нулимстай үлддэг бол нөгөө гэр бүл нь төмөр торны цаана орох нэгнээ нулимстай үддэг. Иймэрхүү үйлдлийг дахин дахин гаргахгүй байхын тулд жолооч та согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ жолоо бүү барь 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.