УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАРААС ЯВГАН ХҮНИЙ ЗАМАА АВЪЯ , АВАРЬЯ

 Нийтийн эзэмшлийн зам талбайг удаа дараа дээрэмдэж авто зогсоол болгодог асуудлын ард нийслэлчүүд амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл аюул заналхийлж байгаа юм. Явган хүний замыг дээрэмджээ гэдгийг нь шүүхээр тогтоосон ч эрх бүхий албан тушаалтны эзэрхийлэл тул хууль түүнд үйлчлэхгүй , хүчрэхгүй байж болзошгүй байна.

УИХ-ын гишүүн "Оргил"-ын гэх Ж.Ганбаатар Энканто тауныхаа урд байх явган хүний зам байсан хэсгийг машины зогсоол болгосон  бөгөөд 584 метр квадрат бүхий нийтийн эдэлбэр газарт Камдер компани машины зогсоол барьсан байдаг.

Иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал ахин сөхөгдөж энэ удаад ногоон байгууламжинд дураар халдаж , барилга барихаар зэхжээ. Оргил худалдааны төвийн хувьд эдэлбэрээсээ хэтрүүлээд ийнхүү газрыг ашиглаж байгаа. Тэр утгаараа чөлөөлөх ёстой. Газрын тухай хуульд хэрвээ гэрчилгээгүй байвал мэдэгдэл өг. Мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөхгүй байвал албадаж чөлөөл гэдэг. Газрын албанаас нэг удаа мэдэгдэл өгсөн тэр мэдэгдлийг нь биелүүлээгүй. Түүнээс хойш ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгэхээр засаг дарга хуульд заасан арга хэмжээгээ бүрэн аваагүй байгаа юм. Хэлбэр төдий арга хэмжээ авсанаас хэтрээгүй байх энэ хооронд ахин нэг асуудал дэгдсэн нь Хан-уулчуудын ногоон байгууламжийг хашаалчихсанаас харж болно.

Барилгын түр хашаанд ямар нэг барилга барих гэж байгаа эсэх талаар хот байгуулалт төлөвлөлтийн газраас тодруулахад ямар ч барилга барих зураг батлуулаагүй талаар хэлж байгаа.Харин мэргэжилтний мэдээллээр барилгын түр хашааг заавал барилга барих гэж байгаа тохиолдолд, өөрөөр хэлбэл барилгын зургаа батлуулсан тохиолдолд түр хашаа барих ёстой байдаг юм байна. Гэсэн ч энэхүү газар түр хашаа барьсан нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг боомилоод зогсохгүй иргэдийн ногоон байгууламжийг эвдэлж сүйтгэчихээд байгаа асуудал энд ноцтойгоор хөндөгдөх учиртай. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.