ХИЙСЭН ҮЙЛДЭЛ, ХЭЛСЭН ҮГЭЭ МАРТАЖ, ОЙ САНАМЖАА "АЛДДАГ" ТӨРИЙН ТҮШЭЭ : КАЗИНОЧИН Д.ТОГТОХСҮРЭН

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй УИХ-ын гишүүд Австрали Улсын Сидней хотын казинод тоглож байгаад баригдсан түүхтэй. Энэ талаар өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдэл хийсэн. Тэрээр “Нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай хамт казино орсон. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор орсон болохоос тоглоогүй. “УИХ-аар казиногийн хууль ороод ирвэл ямар яах вэ” гэж сонирхох зорилгоор орсон" хэмээн мэлзэж байлаа. 

Гэтэл түүний казинод тоглож байгаа дүр дүрс бичлэгт тодоос тод үлдсэн байдаг юм.

 

Хэсэгхэн хугацаанд ой санамжаа "алдсан" гишүүн маань дахин сонгогдон, одоо ч үүрэгт ажлаа нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа. Төрийн эрхийг барьдаг МАН-ын бүлгийн даргынхаа албыг үргэлжлүүлэн хашиж байгаагаас харвал намын гишүүд нь түүний ой санамжаа "алдах" өвчнийг мартжээ

            Ой санамжаа алддаг төрийн түшээ өнөөдөр баталсан хуулиа маргааш мартаад, одоо хийснийгээ цагийн дараа санахгүй байх вий...

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.