ХИЙСЭН ҮЙЛДЭЛ, ХЭЛСЭН ҮГЭЭ МАРТАЖ, ОЙ САНАМЖАА "АЛДДАГ" ТӨРИЙН ТҮШЭЭ : "ӨГЗӨГ" Д.ОДБАЯР

Ой санамжаа алдагсдын тэргүүн эгнээний “Өвчтөн” бол Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр. Тэр Цэцийн даргынхаа карьерийг сүр дуулиантай төгсгөж, хоёр орны бэлгийн харилцааны "Бэлэг тэмдэг" болсон. 

Тодруулбал, тэрээр 2019 оны аравдугаар сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисэж байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулж, өгзгөнд нь хүрч дэлхий даяар Монгол Улсын нэр хүндийг цуурайтуулж байлаа.

 Д.Одбаяр нь Индонезид болох “Олон улсын Цэцийн гишүүдийн хурал”-д оролцохоор явж байхдаа ийм нэг хэрэг тарьсан. Түүнийг нисэх багийнхан Инчеоны нисэх буудлын цагдаад мэдэгдэж, тэр даруй баривчлуулсан. Ингээд тэрээр харь орны хууль сахиулагчдад байцаагдаж, мэдүүлэг өгөөд “Хийсэн үйлдлээ сайн санахгүй байна” гэж хариулсан байдаг. Мөн “Онгоцонд миний ард талын суудал сууж явсан монгол хүн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тэр хүнтэй андуурч байна” хэмээн бусдыг ч гүтгэж амжсан. Гэвч харамсалтай нь түүний хийсэн үйлдэл бүхэн батлагдаж, торгуулийн шийтгэл аваад, “өгзөг” нэрийг өвөртлөөд эх орондоо ирж байсан цаг саяхан. 

Одоо тэр эдгэж, охид, бүсгүйчүүдийг  зүгээр байлгадаг болсон болов уу. Арай бас өгзгөнд нь хүрчихээд, ой санамжаа алддаг хэвээрээ яваа юм биш биз.

Ой санамжаа алддаг төрийн түшээ өнөөдөр баталсан хуулиа маргааш мартаад, одоо хийснийгээ цагийн дараа санахгүй байх вий...

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.