БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮЛЭЭЖ АВЧ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу өнгөрсөн сард 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлж, дүгнэлт гаргуулаад буй.

Тэгвэл бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр эхэллээ. 

Үндэсний аудитын газар

дөрөвдүгээр сарын 22-нд 08:30-21:00 цаг

дөрөвдүгээр сарын 23-нд 08:30-21:00 цаг

дөрөвдүгээр сарын 24-нд 08:30-00:00 цагт бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.