УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ УЛС ТӨРИЙН 27 НАМ, 2 ЭВСЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХААР ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ ИРҮҮЛЖЭЭ

 

Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд хүлээн авсан юм. Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрсийг ирсэн дарааллаар нь авч үзвэл: 


-Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/

-Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/

-Зүй ёс нам

-Монгол Шинэчлэлт нам

-Эх орон нам

-Ард түмний хүч нам

-ХҮН нам

-Монголын либериал ардчилсан нам

-Иргэний хөдөлгөөний нам

-Эх орончдын нэгдсэн нам

-Үнэн ба зөв нам

-Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам

-Социал демократ нам

-Ардчилсан нам

-Үндэсний эвсэл

-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

-Шинэ нэгдсэн эвсэл /Шинэ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам эвсэл/

-Монгол Консерватив нам

-Дэлхийн монголчууд нам

-Ардчилал шинэчлэлийн нам

-Гэр хороолол хөгжлийн нам

-Бүгд найрамдах нам

-Их Эв нам

-Монголын хүний төлөө нам

-Монголын либериал нам

-Иргэний зориг ногоон нам

-Хөгжлийн хөтөлбөр нам

-Монгол Ардын нам

-Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/ юм. 


Хүлээн авсан мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд ирэх сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж, тухайн сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, зөрчлийг засуулах юм. Үндэсний аудитын газар ирэх сарын 26-нд нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.