МӨСӨНД НААЛДСАН ИРГЭНИЙ ЦОГЦОСЫГ ОЛЖЭЭ

Иргэд зам товчлохоор гүйцэт хөлдөөгүй гол мөрөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэйгээ явж осол аваар гарах нь ихсэж байна.

Тухайлбал:Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Шишгэдийн голын мөс цөмөрч “УАЗ Пургон 37419” загварын автомашин осолдож зорчиж явсан гурван иргэнээс хоёрынх нь цогцосыг уснаас гаргаж авсан боловч нэг иргэнийг хараахан олооогүй байсан юм.

Тэгвэл үлдсэн иргэний цогцосыг голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан байдалтай байхад нь олж аймгийн цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид хүлээлгэн өгчээ.

Иймд иргэдийг гол мөрний мөс бэхжиж амжаагүй энэ үед зам товчлох, цаг хожих зорилгоор мөсөн дээгүүр тээвэр хийж, зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.