ЭНЭ САРЫН 20-НООС МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЯВАГДАНА

15 аж ахуйн нэгжийн 10 мянган тн мах бэлтгэх санхүүжилт бүрэн шийдэгдсэн ба өнөөдрийн байдлаар эдгээр аж ахуйн нэгж 5500 тн мах бэлтгэж, нөөцлөөд байна.

Энэ сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаанд махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд худалдаалагдана.

Өргөтгөсөн арга хэмжээнд махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах болон хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг зохион байгуулах ажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.