БАЙГУУЛЛАГУУД ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭЭД ЭХЭЛЖЭЭ

Цар тахлын улмаас хоёр жил шинэ оноо тэмдэглэж чадаагүй найз нөхөд, хамт олон, албан байгууллагууд энэ жил эхнээсээ хорио цээр тавихаас өмнө тэмдэглээд аваахаар шийдсэн бололтой.

 Ресторан , пабууд хүлээн авалтын захиалгад хэдийнээ дарагджээ.

Зарим нэг хамтлаг дуучидтай холбогдон тодруулахад долоо хоногтоо 2-3 удаагийн захиалгатай байгаа хэмээв.

Засгийн газрын 2021.10.27-ны тогтоолоор төрийн байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон хэдий ч хувийн байгууллагуудтай холбоотой  ямар нэгэн шийд одоогоор гараагүй байгаа тул шинэ жил тэмдэглэх нь одоогоор  нээлттэй гэж ойлгож болно.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.