ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ҮЙЛДЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ИЛРҮҮЛЖЭЭ

Баянгол дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт Тоёота Приус автомашин хулгайд алдагдсан дуудлага, мэдээлэл 2024.03.05-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал: 14-16 насны хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд хамтран үйлдэж, тус дүүргийн нэгэн зочид буудлын өрөөнд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн мансуурсан байдалтай байсныг олж тогтоожээ. Одоогоор хүүхэд хамгааллын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн эцэг эх, асран хамгаалагч нарын асрамжид хүлээлгэн өгч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.