ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН “ТЭРБУМТАН” ЧУУКА ХОЧИТ П.ЭНХБАТ ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРТ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ БЭЛЭГЛЭДЭГ ҮҮ ?

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Чуукаа хочит Пүрэвсүрэнгийн Энхбат нь Монгол улсын хуулийг уландаа гишгэж бүтэн 2 жилийн хугацаанд тасралтгүйгээр pokerrrr2 аппликэйшн ашиглан цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсаар байна. 

Түүний Зиндаа1, Зиндаа2, Big casino, Зангараг, 6111C зэрэг клубуудын өдрийн цэвэр ашиг 350 сая давдаг аж.

Тус этгээд нь өөрийн аав ах дүү нартаа ланд 200 лексус 570 G500 маркын өндөр үнэтэй автомашинууд болон өндөр зэрэглэлийн орон сууцнуудыг толгой дараалан худалдан авч өгөхийн зэрэгцээ Гадаадын цэвэр цусны англи араб азарга нэг бүрийг нь 150 сая төгрөгөөр 5 ийг нийт 750 сая төгрөгөөр, мөн зүүн аймгуудаас хурдан удмын гүү 150 ийг нэг бүрийг нь 10 сая нийт 1,5 тэрбум төгрөгөөр худалдан авч СХД 21-р хороо нутаг дэвсгэрт 2 га газарт дээд зэрэглэлийн морины зүчээ 1,5 тэрбум төгрөгөөр барьж өндөр үнэтэй хурдан морь үнэ цохиж худалдан авах болжээ.

Түүний байгуулсан хурдан морины зүчээ нь Улсын их хурлын гишүүн асан Т.Аюурсайханы зүчээтэй энэ зэрэгцэхүйц тансаг иж бүрэн хяналтын камерын системтэй гэдгийг морины хүрээнийхэн мэддэг байна. Түүний өдөрт олж буй цэвэр орлого Үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын ашиг орлогыг хол давдаг байна.

Уг этгээд нь цагдаагийн хурандаа нарт тансаг зэрэглэлийн орон сууцнууд бэлэглэсэн гэдгээ өөрөө ярьж аархаж явдаг талаар учир мэдэх эх сурвалжууд мэдээлэх болов.Түүний хууль бус үйлдэл өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа нь ардаа хууль хүчний өндөр албан тушаалтуудын хамгаалалтанд байж тэднийг санхүүжүүлдэг гэдгийг нотлож байгаа мэт.

Чуукаа хочит П.Энхбат нь Өөрийн эхнэр Наранжаргалын хаан банкны дансаар хууль бус үйл ажиллагаагаа бүтэн нэг жил явуулж өдөрт хэдэн зуун сая төгрөгийн гүйлгээ хийгдэж байхад хууль хүчний байгууллага халдаж чадахгүй байгаа аж !

Түүний эхнэр Наранжаргал нь Хаанбанкны дансаа ойр ойрхон сольж шинэ данс нээж мөрийтэй тоглоомын клубүүддээ тавьж хэдэн арван тэрбумын гүйлгээг гаргадаг.

Цагдаагийн байгууллагаас гоё гоё нэртэй аян өрнүүлж 10, 20 мянган төгрөгийн ширээ ажиллуулдаг жижиг жараахайнуудыг бариад л баахан сүржигнэдэг мөртлөө Мөрийтэй тоглоомоор долларийн тэрбумтан болсон Хамгийн том АКУЛ Чуукаа П.Энхбатыг нүд дээр нь ил байхад шалгаж шийдэхгүй нь байгаа онохгүй байгаагийн нэг нотолгоо юм.

ЧУКА хочит П. Энхбатыг амар хялбар аргаар тэрбумтан болсоныг мэдсэн нутгийн залуучууд нь даган дуурайж цахим мөрийтэй тоглоом олноор ажиллуулж нийгэмд асар их хор хөнөөл учруулж эхэлжээ. Түүний хамтрагч Л.Цогнамжил, Л.Чагнаадорж нар нь түүний заавраар өдөр тутмын энэ мэт үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. 

 

Мэдээллийн эх сурвалж : Toim.mn

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.