БНСУ МОНГОЛ ТЭРГҮҮТЭЙ 16 ОРНООС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХААР БОЛЖЭЭ

Өмнөд Солонгос улс гадаадын цагаач ажилчдад хилээ нээхээр төлөвлөж байна.Ирэх сараас эхлэн хөдөлмөр эрхлэх хүсэлт гаргасан Монгол тэргүүтэй 16 орны ажиллах хүчинд виз олгохоор болжээ.

Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа Мьянмар, Филиппин, Пакистан, Узбекистан, Кыргызстан зэрэг орнуудаас ирэх ажилчид вакцинжуулалтанд хамрагдсанаас 14 хоногийн дараагаар виз авах боломжтой болох аж. Түүнчлэн нисэх онгоцонд суухаас 72 цагийн өмнө "PCR" шинжилгээгээр сөрөг хариу авсан байх шаардлагатай. 

Бусад 11 орны ажилчдаас зөвхөн "PCR" шинжилгээний сөрөг хариу шаардах ба Өмнөд Солонгост ирснийхээ дараа вакцинд хамрагдах боломжтой хэмээв.

Гадаадаас ирж буй ажилчид вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран тусгаарлах байранд 10 хоног ажиглалтанд байх шаардлагатай аж.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.