“ТҮМНИЙ БАЙР”-ИЙН С.МӨНХБАТ ЗАХИРАЛ ТҮРҮҮ БӨХЧҮҮДЭД 5000-10000 АМ.ДОЛЛАР ӨГЧЭЭ

"Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат энэ жилийн наадмын үзүүр, түрүүний бөхөд 5000-10000 ам.доллар өгчээ. 

Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10.000 доллар, үзүүрлэсэн  бөхөд 5.000 доллар тус бүр гардуулжээ. Үүнээс гадна хурдан морины уралдааны зургаан насны морьдын Айргийн таван морины унаач хүүхдүүдийг тус бүр нэг сая /1 000 000/ төгрөгөөр урамшуулсан байна.

“Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат энэ баяр наадмаар амжилт үзүүлсэн бөхчүүд болон унаач хүүхдүүдийн урамшуулалд 100 орчим сая төгрөг зарцуулжээ. Түүний талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас шүүхэд “Азуре Коал Монгол Майнинг” /Azurе coal mongolia mining/ ХХК-ны үүсгэн байгуулагч болох нь нээлттэй мэдээллийн сангаас харагдаж байв. С.Мөнхбат өмнө нь “Түмний байр” төслийг санаачлан эхлүүлж хоёр ч хүнийг орон байртай болгосон.

Тэрээр Английн Wonderful power mining компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд Дорноговь аймагт нүүрсний томоохон ордын лиценз эзэмшдэг мөн Асгатын мөнгөний ордыг авчихсан гэх мэдээлэл ч бий.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.