ШҮҮХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ДҮНГЭЭС БАНКУУД 1 ХУВИЙГ СУУТГАХ НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХЭМЭЭН ҮЗЛЭЭ

Арилжааны банкнаас иргэн10 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд 100 мянган төгрөгийг суутгаад 9.9 сая төгрөг шилжүүлдэг. Үүнийг ШӨХТГ-аас банкуудын зээл судалсны шимтгэл болох нэг хувийг үндэслэлгүй суутгал гэж үзэн арилжааны нэр бүхий есөн банкийг тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Банкнуудын зүгээс уг шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон. Иймд ШӨХТГ-аас давж заалдах шатны шүүхэд ханджээ. Давж заалдах шатны шүүх хурлаар нийт зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгах нь үндэслэлгүй хэмээн үзэж шийдвэрээ гаргалаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.