УЛААНБААТАР ХОТОД ХҮНСНИЙ БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 6.6 ХУВИАР ӨСЖЭЭ

Улаанбаатар хотод 2023 оны 2 сарын 27-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.6 хувь, өмнөх 14 хоногоос 0.2 хувиар өссөн байна.

Тухайлбалхонины ястай мах хоёрдугаар сарын 13-нд 11 мянга 834 төгрөгийн үнэтэй байсан бол хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 12 мянга 120 төгрөгийн үнэтэй болж 2.4 хувиар өсжээхарин сүү, өндөгцагаан будааталхгурилын үнэд өөрчлөлт ороогүй байна.

Харин аймгийн төвүүдэд зарим гол нэрийн барааны дундаж үнэ 1.4 хувиар өсжээ. тухайлбал аи-92 бензиний үнэ 2577 төгрөгөөс 2582 төгрөг болж 0.2 хувиар үнэ өсжээ. мөн хонь, ямаа, үхрийн мах, гурил, сүү, элсэн чихэр, цагаан будааны үнэ өссөн байна.

эх сурвалж: үндэсний статистикийн хороо

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.