ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИЛИЙН ДОТОР ГАМШИГТ НЭРВЭГДСЭН БҮС НУТГУУДЫГ СЭРГЭЭН БОСГОНО ГЭВ

БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан тус улсын Засгийн газар гамшгийн дараа шуурхай арга хэмжээ авч чадалгүй цаг алдсаныг хүлээн зөвшөөрсний зэрэгцээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлажээ. Гамшгийн бүс нутагт хүрэлцэн очоод буй тэрбээр орон гэрээ алдсан бүх иргэдийг орон байраар хангахаас гадна одоохондоо майханд амьдрах хүсэлгүй байгаа иргэдийг Газар дундын тэнгисийн эрэг дагуух зочид буудлуудад шилжүүлэн байршуулах боломжтой гэсэн байна. Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн өрх бүрд 10 мянган лира буюу 531 ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр болсныг зарлав. Турк улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 12 мянга 391 хүрснийг тус улсын Гамшгийн менежментийн агентлагаас мэдээллээ. Харин Сири улсад амиа алдсан хүмүүсийн тоо 2000 гаруйгаар нэмэгдсэнийг Туркийн “TRT” телевиз мэдээлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.