2024 ОНООС ХЯТАДЫН XPENG КОМПАНИ НИСДЭГ АВТОМАШИН ОЛОН ТООГООР ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЛЭНЭ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Хятадын цахилгаан хөдөлгүүрт автомашины Xpeng стартап компани нисдэг автомашины загвараа танилцуулжээ.

2024 оноос Xpeng X2 нэртэй уг бүтээгдэхүүнээ олон тоогоор үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Уг машиныг ердийн зам дээр жолоодож болохоос гадна өндөрт хөөргөх боломжтой аж.

Сэнсээ зам дээр зорчихдоо эвхэн, нисэх үедээ дэлгэх юм байна. Хоёр хүний суудалтай X2 нисдэг автомашин нь хоёр хүний суудалтай ба дээд тал нь 35 минутын турш тасралтгүй нисэх чадвартай

Үнийн хувьд нэг сая юаниас хэтрэхгүйг ($157,000) компаны удирдлагууд мэдэгджээ.

30,000 гаруй автомашиныг 2021 оны эхний хагаст борлуулсан нь жилийн өмнөх мөн үеээс 459 хувиар өссөн үзүүлэлт аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.