КОВИДООР ДАЛИМДУУЛЖ МӨНГӨ УГААХ ЯВДАЛ ГААРСААР БАЙГАА ЮУ

Төрийн нэрээр төсөөс хумсалж , ковидоор далимдуулж мөнгө угаах явдал гаарсаар байна.Үүнийг нь өдөр бүр авч байгаа шинжигээний тоо , эмнэлэгийн ачаалал , орны хүрэлцээ зэргээс илтэ ажиглаж болохоор байгаа.Ковидтой зэрэгцэн мөнгөний урсгал онцгой комисс эрүүл мэндийн салбар луу урссаар байгаа ч бодитой зарцуулалт , тайлагнал , ил тод байдал бол огт хангалтгүй байсаар...

Хувийн байгууллагууд pcr шинжилгээг 50-98 мянган төгрөгийн төлбөртэй авдаг. Өдөрт 10,000 хүний шинжилгээ хийж байгаа бол өдөрт гарч байгаа дундаж зардал хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд 500 сая төгрөг өдөр бүр гарч байна. Өдөрт 500-700 сая төгрөгийн өртөгийг зөвхөн шаардлагагүй шинжилгээнд рсг нэрээр урсгаж байгаа бөгөөд хоногт хагас тэрбум, долоо хоногт 3.5 тэрбум төгрөг зарцуулагдаж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд хилийн чанадад зорчих иргэдийг “Интермед” эмнэлэгт шинжилгээ өгөх тушаалыг гаргасан нь нилээд шүүмжлэл дагуулсан.Сайд санал болгосон эмнэлэг нь pcr шинжилгээг 98 мянган төгрөгөөр авдаг. Өдөрт 100-200 хүн шинжилдэг буюу дунджаар өдөрт 150 хүн шинжилгээ өгдөг гээд тооцоолоход өдрийн орлого 14.7 сая төгрөг болж байна. Сард 100 сая төгрөгийн орлого орох боломжийг сайд нь өгчихсөн асуудлын ард ямар нэгэн тохироо байхыг үгүйсгэхгүй.

Саяхан МИАТ-аар ирсэн хүмүүсийг буулгахгүй бухимдуулж , өчнөөн цагаар хүлээлгэн чирэгдүүлж байгаад шинжилгээ авсан ч эерэг сөрөг гэдгээр нь тусгаарлалгүй зүгээр л нийтэд нь нийгэмд нь чөлөөтэй гаргаж явуулсан байдаг. Энд зөвхөн өвдсөн эсвэл эрүүл эсэх нь хамаагүй зөвхөн шинжилгээ авах , мөнгө татах ашигг сонирхол л илтэд цухалзсан.

Хамгийн анх коронавирус илэрч эхлэхэд гадаад дотоодоос ирсэн иргэдийг бүр 21 хоног хөл хорьж байв. Ингэхдээ тусгаарлалтын мөнгийг өөрсдөөс нь авдаг байсан бол сүүлдээ 21 хоног нь долоо болж хоногийн мөнгө нь 50 мянга болж буурсан байдаг. Тусгаарлалтын мөнгө том тоо.Түүний захиран зарцуулал , задаргаа ч хэзээ хэзээнээс далд л байсаар ирсэн ... 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.