Ухань хотын цусны банкинд судалгаа хийн Цар тахлын үүслийг олж тогтоох аж

БНХАУ-н Ухань хотын цусны банк дах нэлээд тооны цусны дээжийг шинжилж цар тахлын судалгаа хийж эхлүүлээд байна.

ДЭМБ-аас энэ оны хоёрдугаар сард Ухань хотын цусны банк дахь 2019 оны сүүлийн саруудад авч хадгалсан 200 мянга гаруй хүний цусны дээж судалгааны ажилдаа ашиглаж байгаа аж. Тэдгээрийг нарийн шинжилж үзсэнээр цар тахал чухам анх хэзээ хүнд халдварласныг нарийн тогтоох боломжтой гэж үзжээ.


Цусны дээжийг дээд тал нь хоёр жил хадгалах боломжтой тул судалгааны баг ажилаа нэн яаралтай эхлүүлсэн аж. Цусны дээжүүд сайн хадгалагдаж үлдсэн бол яг хэзээнээс хүний цусанд цар тахал үүсгэгч Covid-19-ийн эсрэг биет үүссэнийг тогтоох боломжтой.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.