20 гаруй улс Метан хийн ялгаруулалтыг бууруулах гэрээнд нэгдээд байна

АНУ болон Европын Холбооноос Канад, Франц, Герман зэрэг 20 гаруй улс метан хийн ялгаруулалтыг бууруулах олон улсын гэрээнд нэгдсэнийг  албан ёсоор мэдэгдлээ.

Эдгээр улс нийт метан хийн ялгаруулалтын 30 орчим хувийг гаргадаг ба дэлхийн эдийн засгийн 60 хувийг бүрдүүлдэг гэсэн тооцоо байдаг. Хамгийн их метан хий ялгаруулдаг 20 улсын ес нь энэхүү гэрээнд нэгдээд байна.

2030 он гэхэд хөтөлбөрт нэгдсэн улсууд метан хийн ялгаруулалтыг одоогийн байдлаас 30 хувиар бууруулахыг зорин ажиллаж байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.