Б.ГАНХУЯГИЙНХААС ТУСГАЙ ТӨХӨӨРӨМЖ ИЛРҮҮЛЭГЧ, С.ЭНХТҮВШИНГИЙН ГЭРЭЭС ХЯТАДЫН БАНКНЫ ТЭМДЭГ, 100 МЯНГАН АМ.ДОЛЛАР ОЛДЛОО

Өчигдөр /2022.12.7-8/- нд шилжих шөнө АТГ, ЦЕГ-ын ажилтнууд прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

“Эрдэнэс силвер ресурс’ ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, “Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер’ ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал’ ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан.

Мөн ‘Сагсайс Редер’ ХХК-ийн захирал С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг 100 мянган ам.доллар, 70 сая төгрөг, ‘Хишиг арвин индустрал’ ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч олджээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.