НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГТ “ГЭГЭЭНТЭН“-ИЙ ХАДМЫН “ХИШИГ АРВИН ИНДУСТРАЛ“ ХХК ХОЛБОГДОЖ, ЗАХИРЛЫГ НЬ БАРИВЧИЛЛАА

АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр /2022.12.7-8/- нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал,түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан юм. 

Үүн дотор Нара Банчен гэгээнтэний хадамууд болон "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзнийг хоёр хүнийх нь хамт баривчилсан хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ. Түүнчлэн тус компани нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ УИХ-ын дарга асан З.Энхболдтой маш ойрын холбоотой, нөлөөтэй байдаг нь тогтоогдсон гэв. 

Наро банчен гэгээнтэний хувьд "Хишиг арвин индустрал" ХХК-ийн ганц охинтой гэрлэсэн билээ. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ийнхүү нүүрсний хулгайн бүлэг хэрэгт холбогдон шалгагдаж байна. 

"Хишиг арвин индустрал" ХХК-ийн хувьд Эрдэнэс тавантолгой ХК-ийн удирдлагуудтай ойр холбоотой хэмээн шалгагдаж, баримт нотолгоогоор тогтоогдон эрүү үүсгэгджээ. 

“Хишиг арвин индустрал" ХХК нь Эрдэнэс Тавантолгой компани анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа үндэсний томоохон компаниудын нэг юм.

Эх сурвалж:Arslan.mn 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.