ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Р.СЭДДОРЖ МАНЛАЙ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА


Аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг хөтөлбөрийн томоохон зорилтын нэг “Эрүүл Өмнөговь хөтөлбөр Манлай сумаас эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж, албаны бусад хүмүүс Манлай сумын ард иргэдтэй уулзалт хийж, #Орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явц, хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгч, малчид иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Манлай сум 2720 гаруй хүн амтай, 2021 оны эцсийн мал тооллогоор 225 мянга гаруй мал тоолуулсан бөгөөд мал төллөлт 70% тай байна. Манлай сумын нутагт энэ жил өвөлжилт хаваржилт сайхан, мал амьтны халдварт өвчин байхгүй, малчдын хувьд харьцангуй тайван цаг үеийг өнгөрүүлж байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.