МОНГОЛД ИРЭХ ДӨРВӨН ЖИЛД ДЕФОЛТ БОЛЖ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛЖЭЭ

Инфляц хурдасч, зээлийн өртөг нэмэгдэж байгаа энэ үед Азийн хилийн зах зээлд бие даасан дефолт үүсч болзошгүй гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байна. Ирэх дөрвөн жилд төлбөрөө төлөхгүй байх магадлал хамгийн өндөр байгаа нь Лаос, дараа нь Монгол улс орж байна гэж “Economist Intelligence Unit” Пүрэв гаригт гаргасан тайландаа дурдав.

Мьянмар ч бас болзошгүй эрсдэлтэй гэж нэмж тэмдэглэжээ.  Шри Ланка, Орос улс энэ онд өр төлбөрөө зогсоосны дараа дэлхийн бондын хөрөнгө оруулагчид түүхэн дампуурлын аюулаас болгоомжилж байна.

Нөөцөө багасгаж, импортын өсөлттэй тэмцэж буй Азийн эдийн засагт санаа зовоосон асуудал илүү хурцаар тавигдаж байгаа юм.  Холбооны нөөцөөс зээлийн хүүг огцом өсгөсөн нь дэлхийн хэмжээнд зээлийн зардлыг өсгөж байгаа аж. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт хөгжиж буй эмзэг эдийн засгийн талаар цуурайтаж буй эрсдэл бөгөөд “Bloomberg Intelligence” Эль Сальвадор, Гана, Египет, Тунис, Пакистан ирэх дөрвөн жилд хэрхэх нь  тодорхойгүй байгааг онцолсон байна.

Гадаад өр зээлээ төлөх боломжгүй болох магадлалтай 21 орон байна. Дэлхийн хөрөнгө оруулагчид дээр дурдсан орнуудад дефолт болох бүрэн боломжтой гэж сануулаад байна. Өнгөрсөн онд дефолт болох боломжтой орнуудын тоо хоёр дахин бага байсан гэж “EIU” мэдээлэв.

Монгол Улс энэ онд шинээр орж ирж буй өрийн урсгалд түшиглэж байгаа ч дараагийн зээлийн хүүгийн төлбөрийг өндөр инфляц, мөнгөн тэмдэгтийн ханш сулрах эрсдэлээс шалтгаалж төлөх боломжгүйд хүрч байна гэж “EIU” мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloomberg 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.