ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 15 СУМДЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ НЭГЖИЙН АЖИЛТНЫГ ЧАДВАРЖУУЛАХ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг үндэслэн аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний 170 дахь заалтыг хэрэгжүүлэх үүднээс Аймгийн хэмжээнд анх удаа 15 сумын Хяналт-шинжилгээ үнэлгээний нэгжийн ажилтнуудыг чадваржуулах сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 18-21-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд баруун бүсийн Баяндалай, Булган, Гурвантэс, Ноён, Хүрмэн, Сэврэй, Ханхонгор зэрэг сумдын 37 албан хаагч, Зүүн бүсийн Баян-Овоо, Даланзадгад, Мандал-Овоо, Манлай, Номгон, Ханбогд, Цогт-Овоо, Цогтцэций зэрэг сумдын 40 гаруй албан хаагч нийт аймгийн хэмжээнд 80 гаруй албан хаагч хамрагдсан үр дүнтэй арга хэмжээ болсон. 

Сургалт зөвлөгөөний хүрээнд: • Хяналт-шинжилгээ үнэлгээний нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 2020 оны 206 дугаар тогтоолын нэмэлт мэдээлэл өгч арга зүйн зөвлөмжөөр хангасан, • Сум бүр ХШҮ-ний нэгжийн үйл ажиллагааны тэргүүн туршлага болон Орон нутгийн хөгжлийн сангийн сайн туршлагаа бусаддаа хуваалцсан, • Монгол Улсын Засгийн газраас 2023 онд улс орон даяар төрийн байгууллагад ISO:9001 стандартыг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн. 

Тус ажлыг сумдын Засаг даргын Тамгын газарт чанартай хэрэгжүүлэх хүрээнд ISO-9001:2016 стандартын талаарх ойлголт түүнийг хэрхэн нэвтрүүлэх талаар нэгдсэн мэдээллийг “Төгс өөрчлөлт” ТББ-зөвлөх багш нар өгч заавар зөвлөмжөөр хангасан, • Төрийн албан хаагчдыг идэвхжүүлэх зорилгоор “Глобал Удирдагч” их сургуулийн захирал Б.Солонго хувь хүний хөгжлийн талаарх лекц уншиж танилцууллаа. Эдгээр арга хэмжээний хүрээнд сумдууд харилцан туршлага судалсан, танилцсан жишиг арга хэмжээ болсон.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.