ЛАНЗ ХХК-ИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ДУТАГДАЖ , ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭВ ҮҮ

Говь алтай аймагт Ланк ххк-ийн баригдаж байгаа барилгын 4-н давхраас хүн унаж нас баржээ.

Тодруулбал : Говь алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг “Аймгийн нэгдсэн эмнэлэгт барилга дээрээс унасан хүн хүргэгдэн ирсэн” талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Ингээд тус аймгийн Чандмань сумын иргэн 20н настай эрэгтэй М гэх иргэн Ланз ххк-ийн баригдаж байгаа барилгын 4-н давхраас унаж нас барсан байна. Тус хэргийг Говь-алтай аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус байгууллагын хөдөлмөр хамгаалал , аюулгүй ажиллагааны дэвтрийг хураан авсан байна.

Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр амь хохирогч 20н настай иргэн М нь тус Ланз ХХК-д туслах ажилтнаар ажилладаг бөгөөд барилгын материал зөөж явсан гэх мэдээлэл бий юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.