Нийтийн бие засах газрыг иргэд ихээр зорчдог газруудад байршуулж эхлээд байна

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд зорчих нөхцлөийг бүрдүүлэх зорилгоор иргэдийн хөдөлгөөн ихтэй нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Нийтийн бие засах газрыг үе шаттайгаар байрлуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хийж байна.

Эхний байршил СХД-ийн 29-р хороо “Драгон” худалдааны төвийн орчимд байрлуулж цэвэр, бохирын шугам сүлжээний холболтын ажлыг хийж эхлүүллээ. Дараагийн байршил Хан-уул дүүргийн 2 дугаар хороо “Ажилчны алдар” талбайд  байршуулж холболтуудыг хийхээр төлөвлөөд байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.