Вьетнам засварын газруудаас татвар авдаг болно

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөр удирдуулсан хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар орж дараах зүйлсийг хийж хэрэгжүүлэхийг үүрэгдлээ.
Үүнд:

1. Вьетнам засварын газрууд дүүрэгт татвар төлдөггүй учир татвар төлдөг болгох
2. Үйл ажиллагаа явуулж буй газрын дотор болон гадна талын тохижилтод анхаарч шаардлагатай тохижуулалтыг хийж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх
3. Гарч буй хог хаягдлыг яаралтай шийдэж ажиллах хэрэгтэй талаар хэлж санууллаа.

Дээрх шаардлагуудыг хэрэгжүүлэх тал дээр байнгын хяналт шалгалт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамхандад үүрэг болголоо.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.