Тайваньд дайн дэгдэхэд бэлэн байна

Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн сүүлийн 40 жилийн түүхэнд гараагүй зэвсэгт мөргөлдөөн эхлэх хамгийн аюултай нөхцөл байдал үүсээд байгаа талаар лхагва гарагт мэдээлжээ. 

Бээжин байлдааны нэлээд тооны онгоцоо сүүлийн дөрөв хоногт Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү илгээсэн байна. Хэдийгээр тэд арал руу хүрээгүй ч хурцадмал нөхцөл байдал хэдийнээ үүссэн хэмээжээ. 

Түүнчлэн БНХАУ 2025 онд Тайвань руу довтлохоор төлөвлөж байж болзошгүй. Бээжин өнөөдөр бэлэн байгаа ч ойрын ирээдүйд энэ төлөвлөгөөгөө илүү хялбараар гүйцэлдүүлэх боломжтой талаар сайд дурьджээ.

Чиу Куо Чен Тайванийн зэвсэгт хүчинд зориулан пуужин, байлдааны хөлөг онгоц авахад зарцуулах төсвөө хэлэлцэх үеэрээ ийнхүү хэлсэн аж. Хятадын цэргийн хүчин чадлыг харуулсан энэ үйл явдалд барууны улс орнууд нэлээдгүй санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсэн.

Эх сурвалж: ВВС

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.