“АЖНАЙ“ Д.БАТ-ЭРДЭНИЙГ НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Засгийн газраас энэ оны сүүлийн нэг сенсациар нүүрсний хэргийг сөхөхөөр шийдсэн. Тодруулбал: “Эрдэнэс Тавантолгой” дамнасан “Нүүрсний бүлэглэл”-тэй тэмцэхээр эхнээсээ нэр бүхий улс төрчид, албан тушаалтнуудыг шалгаад эхэлжээ. 

Цахимаар өөрийгөө тултал сэвүүлэн нүүрсний хэдэн тэрбумыг хэвлэл мэдээлэлдээ зарцуулсан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг нүүрсний хэрэгт саатуулан шалгаж байгаа. Түүнийг дагасан улстөрчдийн зөвлөх, туслах нэртэй “мөнгө угаагчид” ч сандралдаж яваа сурагтай. "Но"нь эхнээсээ илэрч цааш хэрхэн хөврөх нь ойлгомжтой болоод байна хэмээн МАН дотор яриа гараад буй. Хамгийн ноцтой нь манай УИХ-ын гишүүд хоёр хуваагдаж зарим нь ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг хамгаалж яваа бол зарим нь улсын төсөвтэй дүйцэхүйц мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хүмүүсийн үйлдлийг шалгах нь зүйтэй хэмээж байгаа.

Учир нь МАН-ын хөшигний ард ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг Д.Ариунболдтой хэргийг нам даруулсан гэгдээд өнгөрч байсан.Хэрэв ЭТТ-н акц энэ чиглэлд өрнөвөл Б.Ганхуяг гэхээсээ илүү "ажнай" Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүртэл арга хэмжээ авахаар тохирсон аж. 

Өчигдөр /2022.11.01/ Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.