Э.ЦЭНДБААТАР: "СӨГДӨЖ, МӨРГӨЖ ГУЙСАН Ч САНАСНААР БОЛСОНГҮЙ"

Э.Цэндбаатар, О.Тулга нарын хооронд халз тулааныг зохион байгуулж, ялсан нь ДАШТ-д явах ёстой байсан.

Дүрмийн дагуу тамирчид өглөө 07.00-08.00 цагт жингээ үзүүлэх байсан ч Э.Цэндбаатар ирээгүйн улмаас ОУХМ О.Тулга ДАШТ-д явахаар болсон үйл явдал лолны анхаарлын төвд байна. Э.Цэндбаатар тэмцээнд заавал орж, ДАШТ явна хэмээн ард түмэндээ амлаад байсан ч ямар шалтгаанаар оролцоогү талаарх олон таамаг иргэдийн дунд хөвөрсөөр. Олон иргэд түүнийг шахаанд орсон талаар таамаглаж, бодож байгаагаа илэрхийлэн цахим сүлжээнд нийтэлсээр байна. 

Учир нь хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар телевизэд ярилцлага өгөх үеэрээ Э.Цэндбаатарын зодооны талаар ярьж, тун удалгүй бичлэг нь цахим хуудсанд тархсан байдаг.

Мөн түүнчлэн Э.Цэндбаатарын багш Боксын холбоонд тулаанд оролцох боломжгүй болсон талаараа өчигдөр мэдэгдсэн ч энэ талаар өнөөдөр л ам цухуйлгаж буй нь хачирхалтай. 

Харин энэ талаар Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрээр "60 бол миний үндсэн жин, жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон, гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүмүүсдээ баярлалаа" гэсэн байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.