“САМУРАЙ” БОНДООС БУСАД ӨР, ТӨЛБӨРИЙГ ЗЭЭЛЭЭР ДАХИН САНХҮҮЖҮҮЛНЭ

Ирэх онуудад санхүүгийн урсгал дансны алдагдлыг нөхөхөөргүй түвшинд байна. Үүнд, санхүүгийн дансны голлох орох урсгалыг бүрдүүлж буй Оюу толгойн далд уурхайн төслийн ажлууд жигдэрч байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу алгуур буурна. Харин гарах урсгалын хувьд Гэрэгэ бондын үлдэгдэл 540 орчим сая ам.доллар, МУХБ-ны Евро бондын 500 сая ам.доллар, МУХБ-ны Самурай бондын 235 сая ам.доллар, Хуралдай бондын 600 сая ам.доллар, Хятадын ардын банкны своп хэлцэл зэрэг томоохон хэмжээний эргэн төлөлтүүд хүлээгдэж байна.
Суурь төсөөлөлд Самурай бондоос бусад өр, төлбөрүүдийг гадаад бонд, зээлээр дахин санхүүжүүлнэ гэж үзсэн. Хэрвээ эдгээр гадаад өр, төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх боломжгүй, эргэн төлөх шаардлага үүссэн тохиолдолд гадаад санхүүжилтийн хэрэгцээ улам нэмэгдэх эрсдэлтэй байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.