АНУ-Д МОНГОЛ ЭРЭГТЭЙ ХАМТРАН АМЬДРАГЧАА ХҮЧИРХИЙЛЖ, ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Энэ сарын 18-ны өдөр (2022.10.18) АНУ-ын Чикаго хотын Нортфилд Тауншип хотхонд монгол эрэгтэй хамтран амьдрагчаа хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарчээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Ш.Т гэгчийг аллага, бэлгийн хүчирхийлэл, биенд хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчилан бөгөөд одоогоор цагдаагийн газарт шалгагдаж байгаа аж.

Хэрэг гарсны дараа цагдаа нар дуудлагаар очиход, таван сар хамт амьдарсан 61 настай монгол эмэгтэй ноцтой гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураасан байжээ. Шинжилгээгээр хохирогч эмэгтэй тархиндаа хүнд бэртэл авсны улмаас цус харвасан хэмээх дүгнэлт гарчээ. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.