ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ЗД-ЫН ӨРӨӨНД ХҮН НАС БАРЖЭЭ

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын буудлын өрөөнд нэг хүн нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, аравдугаар сарын 1-ний өдөр Төв аймгийн Заамар сумын төвийн өрөөнд эрэгтэй 65 настай  иргэн ил харагдах ямар нэгэн гэмтэл шархгүйгээр нас барсан байжээ. 

Урьдчилсан байдлаар талийгаач зүрх судасны өвчний улмаас эмчийн хяналтанд байсан гэх бөгөөд үхэлд хүргэсэн байж болзошгүй шалтгаан нөхцлийг тогтоохоор Төв аймгийн Заамар сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.