ЭМД-ЫН ШИМТГЭЛЭЭ QR КОД УНШУУЛАН ШАЛГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

/2022.10.17/: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар даатгуулагч иргэддээ мэдээ, мэдээллийг хялбархан, шуурхай хүргэх зорилгоор QR /Quick Response/ буюу түргэн хариу үзүүлэгч кодыг хэрэглээнд нэвтрүүлж, бүх төрлийн контентдоо байршуулж эхэллээ.

QR кодыг уншуулахад тусгай төхөөрөмж шаардлагагүй бөгөөд даатгуулагч та ямар ч төрлийн ухаалаг утасныхаа камерыг ашиглан ЭМДЕГ-ын байршил, вэблинк, шимтгэлийн дутуу төлөлтөө шалгах, шимтгэлээ төлөх зэрэг олон төрлийн мэдээллийг энэхүү кодыг ашиглан авах боломжтой юм.

Эх сурвалж: ЭМЯ

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.