ШҮҮХЭЭС Ж.БАТ-ЭРДЭНИЙГ НЭГ САРЫН ХУГАЦААНД ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Авлигатай Тэмцэх Газар/АТГ/-аас 48 цагийн хугацаатай саатуулсан. 
Түүнийг  Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалган 48 цаг саатуулаад сулласан бөгөөд тухайн хэрэгтэй холбогдуулан шүүхээс өнөөдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Тодруулбал, аравдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.