МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭН УЛМААР ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс байшингийн зоориноос 40 орчим настай эмэгтэй хүний цогцос олдсон талаар бид мэдээлж байсан.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нар хэргийн газрын үзлэгийг хийжээ. Үзлэгээр гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байна. Амь хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулахад биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг тогтоосон аж.

НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж Баянзүрх дүүргийн дугаар тоотод оршин суух 22 настай эрэгтэй Ч нь урьдчилсан байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн үедээ амь хохирогчийг бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгааны улмаас зодож биед нь гэмтэл учруулан, улмаар түүнийг хүчирхийлж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.