СТАНДАРТЫН БУС НҮХЭН ЖОРЛОНГ БУУЛГАХ АЯН АРХАНГАЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ -ийн албан даалгаврын хүрээнд Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид есдүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын эргээс 230-360 метр зайд орших малчид болон гэр буудал ажиллуулдаг иргэдийн 15 нүхэн жорлон байгаагаас 4-ийг нь буулган халдваргүйжүүлэлт хийлээ.

Хорго-Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын бага оврын бохир ус цэвэрлэх ариун цэврийн байгууламж - 11, соруулдаг сайжруулсан нүхэн жорлон 27 байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.