ГАДНАХ ХАЙРЦГАА СОЛИОД ҮНЭЭ НУГАЛЖЭЭ

Манай улсад ам.долларын ханшийн өөрчлөлтөөс үүдэн бараа бүтээгдхүүний үнийн өсөлт асар хурдацтайгаар өсч буй. Үүнтэй холбоотойгоор гадаадаас бараа нийлүүлэгч компаниуд шууд үнээ нэмэхээс татгалзан, гаднах сав баглаа боодлыг сольсон болоод тухайн бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмж эхэлсэн байна. Нэг талаас энэ нь “башир” арга мэт харагдавч, нөгөө талдаа нэр нүүрээ бодсон монголчуудын нэрэлхүү занг илтгэсэн мэт.

Тухайлбал: McVitie’s Digestive хэмээх энэхүү жигнэмэг нь улаан өнгийн хайрцагтай байхдаа 4500 орчим төгрөгөөр зарагдаж байсан. Харин гаднах хайрцгаа солиод үнээ нэг нугалж, 9500 төгрөгөөр зах зээлд худалдаалж эхэлсэн байна.Иймэрхүү тансаг хэрэглээний амттан ч яахав, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн дээр иймэрхүү зарчмаар үнээ нэммээргүй байна аа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.