АМ.ДОЛЛАР ОЛДОЦГҮЙ БОЛЖЭЭ

Ам.долларын олдоц багассаныг “Найман шарга” захын ченжүүд онцолж байна.

Цахим сүлжээнд байршуулсан нэгэн жиргээнээс олж үзвэл, дээрх шалтгаанаас үүдэн зарим валют арилжааны газрууд ханшаа байрлуулаагүй байгаа гэнэ. Харин зарим хувь ченж цахим хуудастаа “Орос иргэд их хэмжээ ам.доллар солиулж байгаагаас “ногоон”-ы олдоц буурсан” гэж байна.Төгрөгтэй харьцах ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор төгрөг, юань, рубль зэрэг валютаа ам.доллароор солиулах хүсэлтэй иргэд олширсон аж.

“Фэйсбүүк” сүлжээний гадаад валют авах, зарах болон мөнгөн тэмдэгтүүдийн ханшийн талаар мэдээлэл оруулдаг группт ам.доллар сураглах хүн олон байх. Иргэд өөрийн албан ёсны болон хуурамч хаягаас 1-20 мянган ам.доллар худалдаалах ченж, хувь байгааг сураглаж байна. Ингэхдээ арилжааны банкууд ам.доллар гаргахгүй, зарим нь “үнэнч хэрэглэгч”-иддээ хязгаартай ам.доллар олгож байгаа гэнэ.
Сүүлийн үед Монголбанк болон бусад арилжааны банканд ам.долларын нөөц багасаж, өдрийн ам.долларын гүйлгээнд хязгаар тогтоосон гэх шуум бий.

2022 оны гарснаас хойш олон улсын зах зээлд газрын тосны үнэ 50 гаруй хувиар өссөн. Монгол Улс жилд нэг тэрбум орчим ам.доллароор 1-1.2 сая тонн шатахуун импортолж, хэрэглээгээ хангадаг. Тэгвэл газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор зөвхөн шатахууны импортод зарцуулах мөнгө 300-400 сая ам.доллароор нэмэгдэх болсон нь Монгол Улсын нөөц ам.долларт нөлөөлж болзошгүй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.