Ж.СОРОНЗОН АЛБАН ЁСООР АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, ТАМГА ТЭМДГЭЭ Б.БОЛОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон өнөөдөр 14:00 цагт албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ Б.Болорт шилжүүлжээ.Б.Болор ажил хүлээлцсэн тухай актаа БШУЯ-нд дөнгөж сая хүргүүлсэн бөгөөд МОХС-ийн захирлын ажлаа ийнхүү албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн байна. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хүүх үеэрээ, МОХС-тай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн Газар шийдвэрээ гаргасан. Ямар ч эргэлт буцалтгүй.  Ж. Соронзон Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Тус  сургууль бол 100 хувь Монгол улсын өмчлөлд байгаа. Орос улсаас нэг ч төгрөг гаргадаггүй" хэмээн мэдэгдээд байсан юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.