ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ЦААШИД НЭМЭГДЭХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Эрчим хүчний үр ашгийг дэмжсэн тогтолцоо тарифын тоолуураар хязгаарлагдаж байна. Дундаж үнэ 175 төгрөг гээд үзэхээр уул уурхайгаас ахуй руу хөндлөн татаас явж байгаа аж.

Тарифын ялгавартай байдал хөндлөн татаасын асуудал манай улсад байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ мэдээллээ. 

Түүнчлэн тэрбээр "Олон талт тарифыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ахуйн хэрэглэгчдэд цагийн ялгаварт тарифыг бий болгох нь зүйтэй гэж үзсэн. Эрчим хүчний үнэ цаашид нэмэгдэх магадлалтай байна. 

Хэрэглээний блок тариф:

  • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тусам үйлдвэрлэл, эсвэл импортын ЦЭХ-ний төлбөрийн хэмжээ нэмэгддэг. 

Бодит цагийн тариф:

  • Үйлдвэрлэлийн ахиц зардлыг нөхөх хандлагатай боловч дэд бүтэц тэр дундаа хэрэглэгчдэд чиглэсэн ухаалаг тоолуур гэх мэт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. 

Цагийн ялгавартай тариф:

  • Хоногийн ачааллын хэлбэрт өөрчлөлт оруулах эсэх тус тарифын орлогод үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Манай улсын ахуйн хэрэглэгчдийн хэрэглээний хэв маягтай уялдуулан авч үзэх шаардлага гарч байна.

Цаашид үйлдвэр компаниудын бодит үйл ажиллагааны зардал буюу борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг хангах, тэдгээрийн үр ашигтай, оновчтой ажиллах хөндлөн татаасыг бууруулах, хэрэглэгчид хэрэглээгээ зохицуулах замаар хэмнэх боломжийг бүрдүүлэн тарифын загварыг боловсруулах шаардлагатай байгааг онцлов.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.